Хамт олныхоо ажиллах таатай орчинг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна

Тав тухтай орчин

Хүн идэвхтэй амьдралынхаа дийлэнх хугацааг ажил дээрээ өнгөрөөдөг. Ажлын орчин эрүүл, аюулгүй, тав тухтай байх нь ажилчдын сэтгэл ханамж ажлын бүтээмжид шууд нөлөөтэй байдаг. Бид хамт олноороо оффисын интерьерийн шийдлээ ярилцан орчин үеийн чиг хандлагатай уялдуулж ажлын орчноо тохижуулсан. Хамт олны уур амьсгал, ажлын  бүтээмж, сэтгэл ханамжийг бид бүрэн шийдэж чадсан.

Хөдөлгөөн эрүүл мэнд

Ажлын ихэнх цагийг дэлгэцийн ард өнгөрүүлдэг бидний хувьд хөдөлгөөний дутагдалд орох эрсдэлт хүчин зүйл бий болдог. Хөдөлгөөний дутагдал нь таргалалт, хүзүү, нурууны шохойжилт, зүрхний шигдээс, даралт ихсэх зэрэг өвчний эх үүсвэр болдог. Иймээс хамт олныхоо эрүүл мэндэд анхаарах үүднээс 7 хоног бүрийн нэг өдөр спорт зааланд тоглох ажлын чөлөөт цагаар дартс тоглох боломжийг бий болгосон.

Өдрийн хоолыг байгууллага бүрэн хариуцдаг

Ажил эрхэлж буй хүмүүсийн цалингийн тодорхой хэсгийг өдрийн хоолны зардал эзэлдэг. Байгууллага өдрийн хоолны зардлыг бүрэн хариуцсанаараа ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж чаддаг.