Гэр хорооллын дэд бүтэц төсөл

Хөгжлийн хөтөч Дэд бүтэц төсөлтэй Манай "ЮУ ДИ СИ ГРУПП" нь  2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах зураг төсөл /Увс, Улаангом сум/ боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр гэрээ байгуулж ажилласан бөгөөд гэрээний үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 19/02 тоот актаар төслийн нэгжид амжилттай хүлээлгэн өгсөн билээ.

Хөгжлийн хөтөч Дэд бүтэц төслийн хүрээнд Увс аймгийн 4, 5, 6, 7, 11-р  багийн өрхүүдийг инженерийн шугамд холбосноор хүйтний улиралд нүүрсний хэрэглээ багасч утааг бодитой бууруулж, Мөн бохирын сүлжээнд холбосноор ил бие засах газрууд байхгүй болж хөрсний бохирдлыг арилгахаас гадна өрхийн гишүүн бүрт амьдрах ая тухтай, таатай нөхцөл бүрдүүлэх явдал юм.

Төслийн хүрээнд хийгдсэн томоохон ажлууд:
- Шинээр 6 ухаалаг худаг, мөн хуучин 7 худгийг сэргээн засварлаж үйл ажиллагааг нь сайжруулсан.
- 7 ус дамжуулах төвийг шинээр барьж байршуулах бөгөөд мөн хуучин 7 ус, дулаан дамжуулах төвийг сэргээн засварлаж үйл ажиллагааг нь сайжруулсан.
- Нэвтрэх сувгийг 8 хэсэг хонгил байхаар төлөвлөж. Нэвтрэх сувгийн өндөр 2,25 метр, өргөн нь 2,5 метр бөгөөд нийт урт нь 4260 метр байхаар.
- Бохирын шугамын нийт урт 15364 метр. Улаангом сумын газарзүй, геологийн нөхцөл байдлаас хамааран нэг байршилд бохир ус өргөх насос станц төлөвлөсөн.
- Шинээр хийгдэх холбооны сувагчлалын нийт урт 10070 метр
- Шинээр хийгдэх үл нэвтрэх сувгийн урт 14249,9 метр байхаар тус тус төлөвлөсөн 

 

ТА ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ МЭДЭЭГ БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИХ БОЛОМЖТОЙ
ЭХ СУРВАЛЖ : http://www.uvs.gov.mn/5084