card

Агропарк

НИЙГМИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ

Байршил: Ховд аймаг
Зориулалт: Агропарк
Огноо: 2019
Баригдсан эсэх: 

10га газарт Мал эмнэлэгийн лаборатори, нядалгааны өмнөх талбай бүхий төхөөрөх үйлдвэр, мах боловсруулах үйлдвэр, мах болон боловсруулсан бүтээгдэхүүний зоорьнуудыг багтаан төлөвлөсөн.

Цэвэрлэх байгууламж нь хоногт 15003 бохир усанд механик, химийн болон биологийн цэвэршүүлэлт хийх хүчин чадалтай. Ховд аймаг жилд 22,4 мянган тн мах, 6000 тн сүү, 1,720,6 тн ноос, 617,6 тн ноолуур, 20,7 мянган ширхэг үхрийн шир, 180.0 мянган ширхэг ямааны арьс, 140.0 мянган ширхэг хонины нэхийг зах зээлд нийлүүлж байна.

Цэвэрлэх байгууламж барьснаар Ховд аймаг төдийгүй баруун аймгуудын малын гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалт хийх, улмаар ноос, ноолуур, өлөн гэдэс угаах, сүү, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барьж, үйлдвэрлэл технологийн парк байгуулах суурь тавигдах юм. Үүнийг дагаад орон нутагтаа  үйлдвэрлэл байгуулан хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бий болж байгаа юм.