Бид барилгын салбарт өөрсдийн түүхээ бүтээж байна

Бид хөгжил дэвшлийн эрин зуунд амьдарч байна. Барилгын салбар Монгол улсын хөгжил дэвшлийг нуруундаа үүрч орчин цагийн барилга, байгууламжуудыг сүндэрлүүлэн хот байгуулалтыг өргөжин хөгжүүлсээр байна.

UDC групп 2015 онд дотоодын 100%-ийн хөрөнгө оруулалттай байгуулагдан барилгын зураг төсөл, барилга угсралт, зөвлөх үйлчилгээ гэсэн үндсэн 3 чиглэлээр Монгол улсын зөвлөх, мэргэшсэн инженерүүдээс багаа бүрдүүлэн ажиллаж байна.

Үндэсний бүтээн байгуулагч хамт олон маань Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийг инженерийн шугам сүлжээгээр хангах эх үүсвэрийн ажил, Ховд, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Говьсүмбэр аймгуудад дахин төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний ажил, 40 гаруй нийгмийн барилга, байгууламжийн ажлын зураг, төсвийг хийж гүйцэтгэлээ.

Бид барилгын салбарт өөрсдийн түүхээ бүтээж байна. “Эерэг хандлага, эрч хүч, хурц ухаан” бидний үнэт зүйл.