ХОВД АЙМАГТ ЖИШИГ БОЛСОН 250 ХҮНИЙ СУУДАЛТАЙ СОЁЛЫН ТӨВИЙГ ДӨРГӨН СУМ ӨЛГИЙДӨН АВЛАА

Ховд аймаг хөдөөгийн сумдынхаа Соёлын төвийн барилгыг шинэчлэх ажлыг шат дараатай хийж байгаа билээ. Тус ажлын хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дөргөн суманд орчин үеийн шийдэлтэй, аймагтаа жишиг болсон 250 хүний суудалтай соёлын төвийг 2019 оны 10-р сарын  25-ны билэгт сайн өдөр ашиглалтад хүлээлгэн өглөө. Жишиг соёлын төвийн барилгын зураг, төсвийг манай компани хийж гүйцэтгэлээ.

Дөргөн суманд дөрвөд угсаатан олноор суурьшин амьдарч буй. Дөрвөд угсаатны өв соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тохилог орчинтой болсондоо баяртай байна. Соёлын төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн бие төлөөлөгч Я.Ганзориг, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар болон сум, орон нутгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.