ЖАРГАЛАНТ СУМЫН 7-Р СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙР, УРЛАГ ЗААЛ, СПОРТЫН ТАЛБАЙН ЦОГЦ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

БСШУСЯ, Ховд аймгийн ЗДТГ-ын захиалгаар Улсын төсвийн 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7-р сургуулийн дотуур байр, урлаг заал, спортын талбайн барилгын зураг, төсвийг манай компани хийж гүйцэтгэж 2019 оны 11 сарын 4-нд ашиглалтад хүлээлгэн өглөө.

Соёлын үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий 150 хүүхдийн суудалтай урлаг заал, 1350м.кв спортын талбай, 120 хүүхдийн багтаамжтай дотуур байртай болсноор нийт сурагчдын 50-60 орчим хувийг эзэлдэг хөдөөгийн сумдын малчин өрхүүдийн хүүхдүүдийн сурч боловсрох таатай орчин нөхцөл бүрдэж байгаа юм.

Тус сургууль нь анх 2011 онд ашиглалтад орсон бөгөөд 9 дэх жилдээ 1250 сурагч, 100 гаруй багш, ажилчидтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Жаргалант сумын Бичигт, Баатархайрхан, Тахилт зэрэг алслагдсан багийн айл өрхүүдийн хүүхдүүдээс гадна хөдөөгийн сумдаас хүүхдүүд зорин ирж суралцдагаараа онцлогтой.