Жил болгон уламжлал болон зохион байгуулдаг "WORKSHOP" өдөрлөг маань 2020-оны 09 сарын 18-ны өдөр Terelj mountain lodge амралтын газар амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ өдөрлөгийн зорилго нь компани хамгийн чухал хэсэг буюу ажилчдаа дэмжих хамтдаа ажилаа дүгнэж цаашдын зорилго зорилт, ажилчдын нэгдмэл сэтгэл багийн ажиллагаа дэмжих  өдөр болж өнгөрдгөөрөө давуу талтай.

Энэ өдөрлөгөөр Ерөнхий захирал тухайн онд хийгдсэн болон хийгдэж буй ажил цаашдын зорилго зорилт, стратеги төлөвлөгөөг хамтдаа зөвлөлдөж, Ажилчиддаа тулгамдаж буй асуудал, болон ажилчдын ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдол үзүүлж Олон улсын чанарын удирдлагын менежмент нэвтрүүлэхээр боллоо.

 

1. Хамт олноороо байрлах газраа ирээд буй эхний патер

 

 

2.Ерөнхий захирлын танилцуулга

Манай компани Ерөнхий захирал Д.Энхманлай "2020 онд хийгдсэн болон хийгдэж буй үйл явц үр дүн цаашдын стратеги төлөвлөлт"-ийг хамтдаа ярилцаж ажилчиддаа урам зориг ажиллах эрч хүчийг өгч буй нь

3. Удирдагчид яагаад хамгийн сүүлд хооллодог вэ?

Удирдагчид яагаад хамгийн сүүлд хооллодог вэ? нэртэй ажилчиддаа сэдэлжүүлэх урам зориг өгөх, өөрсдийн үнэт зүйлийг ухамсарлах, хамтдаа нэг зүгт харах тухай илтгэлийг Манай компани Бизнес хөгжлийн газрын захирал Н.Баярмагнай тавьж буй нь ажилчид бид хичээнгүйлэн сонсож байгаа нь

4. Семинарын дараах хоол

Шинэхэн гаргасан хорхог амт гэж ярих юмгүй ядаргаа ч тайлан

 Удахгүй хоолоо идээд хээрийн зугаалгадаа гарахын өмнө

5. Extreme Mongolia

Тэрэлжид байрлах Extreme Mongolia гэсэн газар хамт олноороо очиж хэзээ ч мартагдашгүй нэг өдрийн дурсамж бүтээсэн, хамгийн гоё нь дотоод айдастайгаа нүүр тулах, түүнийгээ даван гарах мэдрэмж бас л сайхан мэдрэмж байсан шүү

Манай байгууллагын хамгийн гоё нь амьдралд болж буй мартагдашгүй үеүд зөвхөн энэ байгууллага дотор өрнөдөг

6. Соёлын цагаар залуучууддаа 30 жил тоглоогүй  хусуур хөгжмөө толилуулж буй нь 

7. Морьтой зугаалаг

Их хотын завгүй амьдралаас нэг шөнө хоёр өдрийн амралтын бас нэг дурсамжтай үе нь монгол хүн морин дэлэн дээрээ уудам сайхан талаараа салхи татуулан давхих мэдрэмж байсан.

Бид Зогсолтгүйгээр Урагш Хамт Тэмүүлдэг хөгжлийг түүчээлэгч хамт олон